2024-04-19

СУМОГИЙН 68 ДАХЬ ИХ АВАРГА

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолийн эзэн. Асашёорюү аврага Долгорсүрэнгийн Дагвадорж 1980 оны есөн сарын долооны өдөр Улаанбаатар хотоноо төрсөн бөгөөд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул юм.

Тэрбээр дунд сургуульд суралцаж байх үеэсээ бөхийн спортыг онцгойлон сонирхон суралцаж, үе тэнгийхэнтэйгээ барилдаж байсан нь Японы үндэсний сумочдын анхаарлыг татаж спортын гараагаа эхэлсэн. Түүнчлэн  сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод түрүүлсэн анхны сүмоч болсон