2024-04-27

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “МАЛ МАХ-2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

Малчид иргэд та бүхэн зах зээлд борлуулах мал болон идшэнд хэрэглэх малынхаа гарал үүслийн гэрчилгээг заавал авч хэвшихийг анхааруулж байна. Тодруулбал, Иргэн та идшинд хүнсээ бэлтгэн авч буцахдаа болон зах зээлд борлуулах гэж буй мал махны амьд байх үеийн зураг болон төхөөрсний дараах үеийн зургийг авч ирж, тухайн сумын баг хариуцсан Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчээр мал эмнэлгийн гэрчилгээ буюу гарал үүслийн гэрчилгээг бичүүлж, тухайн сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчаар баталгаажуулах юм.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс гэрээс болон замд гарсаны дараа мал эмнэлгийн гэрчилгээ бичүүлэхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн холбогдох хариуцлагыг тээвэрлэгч иргэн хариуцах юм.