2024-04-27

Өвөрхангай аймгийн Мобиком салбар шинэ байранд шилжин орлоо

Мобиком корпорацийн Өвөрхангай аймаг дахь салбар шинэ байранд нүүн орж нээлтийн үйл ажиллагаагаа зохон байгууллаа.

Түүнчлэн Мобиком корпорацийн Ерөнхий захирал Коже Курушима, Хэрэглэгчийн борлуулалтын газрын захирал Ц.Ганзориг нар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж  хамтран ажиллах гэрээний хүрээнд хэд хэдэн байршлуудад сүлжээ өргөтгөх ажлын талаар санал солилцлоо.

Тухайлбал “Баян-тээг” ХК-ийн бүс орчим, Хужирт сумаас Бат-Өлзий сумруу шинээр тавьж буй зам, ирэх оны төсвийн хөрөнгөөр Арвайхээрээс Хужирт сумруу шинээр тавих зам, Арвайхээрээс Мандалговь чиглэлийн замын маршрут дагуу мөн алслагдсан зуслангийн бүс, аялал жуулчлалын бүс нутагт сүлжээний өргөтгөл хийж, зарим шаардлагтай газарт шилэн кабель суурилуулан холбох ажил хийхээр төлөвлөж байгаа юм.