2024-03-19

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД БАЯР ХҮРГЭЖ, МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн “Тусгай бүлэг”-ийн хамт олон Монгол улсын “Оны шилдэг баг, хамт олон”-оор шалгарч Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шагналаа гардан авсан билээ. Энэхүү баярт үйл явдалд баяр хүргэн аймгийн Засаг дарга Г.Ганболд өөрийн албан ёсны пэйж хуудсандаа дараах мэндчилгээг дэвшүүлжээ.

Монгол улсын шилдэг хүүхдээр шалгарсан тусгай ангийн хамт олондоо баяр хүргэе.

Багийн амжилт номинацид улсдаа тэргүүлж “Оны онцлох хүүхдүүд”-ээр шалгарсан Х.Пүрэвсүрэн багштай Арвайхээр сумын ЕБ-ын тусгай ангийн хүүхдүүддээ халуун баяр хүргэе. Аймаг, орон нутгийнхаа нэрийг улс, тив, дэлхийд мандуулж байдаг багш, сурагчдынхаа амжилтаар үргэлж бахархаж байдаг шүү.