2024-04-27

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

Улс тунхагласны баярыг тохиолдуулан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн захиргааны алба хаагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.

Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны албан хаагч болж буй залууст хандан аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд баяр хүргэж, үг хэллээ.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ онд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 384 иргэн шалгалт өгснөөс 164 иргэн тэнцэн төрийн албан хаагчийн нөөцийг нэмэгдүүлээд байна.