2024-05-06

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас өгч буй мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 20,21-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14, зарим үед 16-18 метр хүрч шуурна.

Түүнчлэн энэ сарын 26-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орно. 26-28-ны өдрүүдэд говь тал хээрийн нутгаар салхи секундэд 16-18 м\с хүрч ширүүснэ. Агаарын темпратурын хувьд ихэнх нутгаар шөнөдөө -20,,,-25, өдөртөө -10,,,-15 градус хүйтэн байна. Харин энэ сарын 25-аас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна хэмээн мэдээлэв.