2024-05-06

АРВАЙХЭЭР СУМ 100 ТН-ЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ЗОРИУЛАЛТЫН ЗООРЬТОЙ БОЛЛОО

Арвайхээр сумын ИТХ-аас 2023 оныг “Эерэг хандлага-Эрүүл хүнс” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ Арвайхээр суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн төмс хүнсний ногоог хадгалах зориулалтын 100 тоннын зоорийг барьжээ.

Ингэснээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн төмс, хүнсний ногоог хямд үнээр, стандартын орчинд хадгалах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.