2024-05-06

АРВАЙХЭЭР СУМАНД “ТЭМЭЭЧДИЙН БАЯР- 2023” УЛСЫН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО

Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХААГ, “Монголын хоолой” тэмээчдийн холбоо, “Тэмээний соёл” холбооноос “Тэмээчдийн баяр-2023” улсын бүсийн уралдааныг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Арвайхээр суманд зохион байгуулна.  

Улсын бүсийн тэмээний баярт хурдан ат, тайлаг, торомны уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээчдийн багийн болон 4х500 метр буухиа тэмцээн болох юм.

2019 онд нүүдэлчин соёл иргэншил, тэмээний өв соёлыг сурталчилсан тэмээний баярыг Арвайхээр суманд зохион байгуулж байсан түүхтэй.