2024-05-06

АРВАЙХЭЭР СУМАНД СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ, 320 СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн 2900 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэж 320 суудалтай сургуулийн өргөтгөлийг улсын төсвийн 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Юу Зэт Эрдэнэ” ХХК гүйцэтгэн ашиглалт хүлээлгэн өглөө. Ийнхүү ЕБ-ын нэгдүгээр сургуулийн сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн Тэмүүлэл-Эрдэм сургуулв 250 хүүхдийн хүчин чадал бүхий спорт заалтай боллоо.Улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар”Өв Аргуйт Эрдэнэ” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.