2024-05-06

БАТ-ӨЛЗИЙ СУМАНД 420 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Бат-Өлзий сумын 1747 сурагч 60 бүлэгт гурван ээлжээр хичээллэж байсныг шийдвэрлэж 420 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.  Гурван давхар, урлаг, спортын танхим шийдэгдсэн 4200 мкв барилгыг  улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Бако констракшн”ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр 2 давхар, урлаг  заал, зургаан бүлэг бүхий 954 мкв цэцэрлэгийн барилгыг  “Шилүүстэй хайрха” ХХК  барьж  ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Тус сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын анги дүүргэлт их байсныг ийнхүү шийдвэрлэж гурван цэцэрлэгтэй болсноор хэвийн болох юм.