2024-05-06

САНТ, ГУЧИН-УС СУМДАД 15 ОРТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Гучин-Ус болон Сант сумдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх орчин үеийн стандартын шаардлага хангасан 15 ортой Эрүүл мэндийн төв ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Сант сумын эрүүл мэндийн төвийн тухайд хуучин барилга нь 1962 онд ашиглалтад орсон бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлгүй болсон байсан юм. Харин Гучин-Ус суманд 1936 онд анхны хүний бага эмчийн салбартай болж, 1953 онд хүн эмнэлгийн анхны барилга ашиглалтад орж байсан бөгөөд 2006 онд “Эрүүл мэндийн салбар-2” төслийн хүрээнд эмнэлгийн шинэ байртай болж байжээ.

Тус барилгуудыг  “Сод-Ээл” ХХК, “Дуутын нуруу” ХХК-ууд тус тус гүйцэтгэсэн байна.