2024-05-06

11-р сард хүүхдийн мөнгө олгох хуваарь гарлаа

Арваннэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарь гарчээ. 12 төрлийн нийгмийн халамжаас ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, хүнсний талоныг арваннэгдүгээр сарын 13-наас өгөх хуваарьтай байна. Харин хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхийн тэтгэмжийг 11 дүгээр сарын 21-нд олгох бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд олгоно хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.