2024-04-26

АЛТАН СОЁМБО ДУУГ ХҮЛЭЭН АВЛАА

Өвөрхангай аймгаас Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Zanabazar art pestival” арга хэмжээг сүүлийн гурван жил зохиогоод байгаа билээ.

Энэ хүрээнд Монголын рок, поп дууны нэрт төлөөлөгч “Хурд” хамтлаг, “Сэнгэраги” арт галарейн гүйцэтгэх захирал, зураач С.Чулуунбаатар нар хамтран “Алтан соёмбо” дууг бүтээжээ.

Занабазарын урласан Соёмбо үсгийг олон түмнээ сурталчлан таниулах үүднээс дуу болгон бүтээсэн бөгөөд дууны үг, нотыг Өвөрхангай аймагт хүлээлгэн өглөө.