2024-04-27

Улаанхүүгийн Осор нь 100 гаруй дэлгэцийн бүтээлд тоглож байжээ  

Монголын ард түмний дунд хайрлан хүндэтгэгдэж явсан жүжигчин Улаанхүүгийн Осор нь олон арван уран сайхны гол дүрд тоглож явсан нэгэн.

Түүний уран бүтээл, тууривлын талаар уншигч танд хүргэж байна. Тэрээр, Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Тунгалаг Тамир”/1 ,2-р анги/, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Ичээнд нь”, “Моторын дуу”, “Их замын эхэнд”, “Буш хүүгийн үлгэр” зэрэг олон кинонд дүр бүтээж байсан түүхтэй.

100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж үзэгч олны талархалыг хүлээж байснаас гадна өөрөө “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж урынхаа санг баяжуулж байсан манай кино урлагийн ахмад алдартнуудын нэг мөн билээ.

  У. Осорын ажилч, чадварлаг, олон сайхан дүр бүтээж олон түмнийг баясгаж байдагт нь Монголын төр засаг хөдөлмөр бүтээлийг нь өндөрөөр үнэлж 1956 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор мөн Халх голын болон 40,50,60 жилийн ойн  медалиар шагнагдаж байжээ.