2024-04-20

“МЭЭТЭН” ХЭМЭЭХ АЮУР АРСЛАН

О.Аюур нь 1900 онд Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг Хашаат хэмээх газар мэндэлжээ. О.Аюур нь 1925 онд тав, 1926 онд зургаа давж, 1927 онд 27 настайдаа ес давж арвын даваанд “буур” хэмээх Н.Жамъян аваргад унан vзvvрлэхэд нь арслан цол олголгvй улсын заан цол хvртээжээ. Гэтэл 1925 оны улсын наадмаар “буур” аваргыг улсын цолгvй ирж барилдан ес даван vзvvрлэхэд нь улсын арслан цол олгож байсан билээ. “Мээтэн” Аюурыг 1928 онд арав давж тvрvvлэхэд нь л урьд жил өгөх байсан улсын арслан цолоо хvртээжээ. Yvнийхээ дараа тэрбээр 1934 онд долоо давж, 1935, 1937 онуудад зургаа давж, 1940 онд 40 настайдаа наймд vлдэж байсан билээ. “Мээтэн” хэмээх Аюур нь тухайн vедээ vнэхээр гайхалтай төгс бие хаатай бөх байжээ. Хөвсгөлийн “босоо” Шагдар, “мээтэн” Аюур хоёр шиг төгс сайхан биетэй, бяр хvч тэнхээтэй, ёстой л монгол бөхийн бvх шинж бvрдсэн бөхчvvд vнэндээ ховордлоо хэмээн манай ахмад бөхчvvд дурссан нь цөөнгvй. Мөн Аюур арслан бөхчvvдийг сорчилж сайнаас нь амалдаг байсан бөгөөд нэг амалсан бөхөө бараг дахиж амладаггvй ховор сайхан зан төрхтэй нэгэн байсан гэдэг. Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул  “мээтэн” Аюур арслан бол яалт ч vгvй аварга цолны болзлыг хангасан бөх мөн билээ.