2023-12-07

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн

Өвөрхангайн бахархалт хүмүүн Монгол улсын анхны ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн нь 1895 онд Сайн ноён хан аймгийн АгьҮйзэн вангийн хошуу, одоогийн Тарагт сумын нутаг “Алтан тал” хэмээх газар төрсөн. Тэрбээр 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, МУ-ын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв.

Түүнийг энэ үед олон талаар хэлмэгдүүлж, ЗХУ-ын Кримд амралт нэрээр улс төрийн цөллөг хийсэн байна. 1937 оны 7-р сарын 17-ны өдөр ЗХУ-ын ДХАК-аас улс төрийн хэрэгт баривчилж, эд хөрөнгийг нь хураан энэ оны 11 сарын 26-ны өдөр буудах ял заан хороож байжээ.П.Гэндэд оногдуулсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээх хэргийг 1962 онд цагаатган нэр төрийг сэргээсэн байна.