2024-04-25

ӨВӨРХАНГАЙН СОЁЛЫН СОР НАЯНТАЙН ОРГИ

Н.Орги нь 1915 онд Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн бөгөөд аймагт анхны Улаан гэрийг байгуулж, ухуулагч, жүжигчин, найруулагч, нярав, галчаар ажиллаж байсан хүн юм. Улаан гэр гэж байхаас л урлаг соёлтой холбогдож аймгийн Соёлын ордоноос Хөгжимт Драмын театрт болтол нь ажиллажээ. Мөн 1952-1956 онд Говь-Алтай аймгийн театрыг байгуулалцсан байна. Н.Орги гуайн хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж 1974 онд Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртээсэн юм. Тэрээр 1961 он “Гологдсон хүүхэн” МУСК-ний Баян Болд гэх залуугийн дүр болон 1979 он “Тууврын замд” мал дамладаг худалдаачин өвгөний дүрүүдээр кино хальсанд мөнхөрчээ. Түүнчлэн 150 гаруй жүжиг, 100 гаруй концерт найруулан, 40 гаруй дүрд тоглож, дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг зохиолчдын, мөн орон нутгийн залуу зохиолчдын 20 гаруй жүжгийг найруулан тайзнаа тавьж, Өвөрхангай аймгийн театрыг үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг уран бүтээлч юм. 2015 онд Өвөрханай аймгийн хөгжимт драмын театрыг Наянтайн Оргийн нэрэмжит болгох захирамж гарсанаар өдгөө Н.Оргийн нэрэмжит театр болон үйл ажиллагаагаа явуулж байна.