2024-03-29

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Н.ЭРХЭМБАЯР

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Намдагдоржийн Эрхэмбаяр 1999 оны нэг дүгээр сарын 11 нд Арвайхээр суманд мэндэлсэн. Төрөлхийн100 хувийн сонсголын бэрхшээлтэй ба Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёр дугаар сургуулийн тусгай бүлэгт суралцаж 2022 Онд сургуулиа амжилттай төгссөн. Одоо биеийн тамрын “Аврага” дээд сургуулийн нэг дүгээр дамжаанд суралцаж байгаа. Н.Эрхэмбаяр нь 2010 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч Э.Баттүшиг багшийн удирдлаган доор бэлтгэл сургуулилт хийж спортын гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр

  • Бразил улсад болсон Дифлимпийн наадмын алтан медаль 2022 он
  • Турк улсад болсон Дифлимпийн наадмын мөнгөн медаль 2017он
  • Орсын холбооний улсад зохин байгуулагдсан Дип чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аврагаас алтан медаль 2018 он
  • Иран улсад зохион байгуулагдсан Дип чөлөөт бөхийн өсвөрийн аврагаас алтан медаль 2016 он
  • Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медаль 2015 он
  • Олон улсын чанартай нэрэмжит тэмцээнээс тус тус зургаан алт 2

Мөнгөн медаль4 хүрэл медаль хүртсэн бөгөөд 2017 онд Чөлөөт бөхийн улсын хэмжээний мастер цолыг хүртэж алтан гадас одонгоор шагнуулж байсан амжилттай яваа өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.