2024-05-07

Тарагт сумын ЗДТГ-ын барилгын ажил удаашралтай байна

2016-2020 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Тарагт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван объект барихаар төлөвлөсөн юм. Тухайлбал, 250 хүний суудал бүхий хоёр давхар Соёлын төв, 100 хүүхдийн дотуур байр, спорт заал бүхий ЗДТГ-ын барилгын ажлын хөрөнгийг шийдвэрлэсэн.

Соёлын төв, 100 хүүхдийн дотуур байрын барилгын ажил хугацаандаа ашиглалтад орсон боловч спорт заал бүхий ЗДТГ-ын барилга одоог хүртэл дүүргэлтийн ажил дуусаагүй хоёр жил дамнаад байна. Шаардлагатай санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байгаа хэдий ч гүйцэтгэлээс хамаарч эргэн татуулан өнөөдөртэй золгожээ.

Иймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ тус барилгын гүйцэтгэгч Хангамж өргөө ХХК-ийг хариуцлагатай байж, аймаг орон нутгийн удирдлагууд зохих ёсны шаардлага тавьж ажиллахыг анхаарууллаа.