2024-05-05

Сумын төвийн шинэчлэл төсийг Хайрхандулаан суманд хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлд анхааран аймаг бүрээс нэг сумын төвийг шинэчилэн тохижуулах зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” төслийг эхлүүлж байгаа юм. Тус төсөл энэ онд улсын хэмжээнд таван суманд хэрэгжих бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум хамрагдахаар болж төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд сумын төвд найман км үргэлжлэх инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ. Тодруулбал цэвэр усны 5.1 км, бохирын 3.1 км, дулааны 800 метр шугам, хоёр усан сан, хоёр гүний худаг, хоёр ус түгээх байр, хоногт 50метр куб бохир ус шүүх цэвэрлэх байгууламж барина. Дээрх бүтээн байгуулалт нь ухаалга алсын зайн удирдлагын системд холбогдох аж. Төслийг Цагаан зуун ХХК улсын төсвий 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэнэ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд,сум, орон нутгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөллүүд оролцов.