2024-05-04

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хархорин суманд ажиллалаа

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн, шийдвэрээр Соёлын яамтай болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүд, холбогдох албаныхан түүхийн дурсгалт газруудын судалгааны ажилтай газар дээр нь хүрэлцэн ирж танилцаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурийн судалгааны ажилтай танилцаж, Монголд төдийгүй дэлхийд хосгүй дурсгалт өвийн судалгааны ажил дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан аймаг, орон нутгийн удирдлагууд угтаж авсан юм