2024-05-07

Гучин-Ус сумын сургууль машинтай, цэцэрлэг хөгжимтэй боллоо

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж бүх сумдаараа тойрон иргэдтэй уулзаж байна. Гучин-Ус суманд ажиллаж үеэрээ ЕБС-д автомашин, СӨББ-д хөгжим гардуулан өгсөн байна.

Говийн алслагдсан сумын хүүхдүүд аймаг, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд явахад унааны асуудал хамгийн ихээр тулгамддаг.Энэхүү асуудлыг шийдвэрлэж Гучин-Ус сумын ЕБС-д Хьюндай” маркийн микро автобус хүлээлгэн өглөө. Түүнчлэн цэцэрлэгийн дуу хөгжмийн хичээлд цахилгаан даралтад хөгжим гардуулан өгсөн юм.

Өнгөрсөн дөрвөн жилд С.Чинзориг гишүүн тойргийнхоо сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажилласаар ирсэн. Үүний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төв барих санхүүжилтийг шийдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд салбарын яам сайд нартай хамтарч ажиллаж иржээ. Тодруулбал, Эрүүл мэндийн төвд мобайл технологийн зөөврийн эхо оношлогооны аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат,Шинэ баригдсан Соёлын төвд үзэгчийн сандал, номын сангийн тавиур, уншлагын танхимын ширээ сандлаас эхлээд гэрэл, чанга яригч өсгөгч гээд шаардлагатай нэлээд олон тоног төхөөрөмжөөр хангасан байна.