2024-05-06

Сайжруулсан түлшийг туршилтаар нийлүүлнэ

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын баг “Баянтээг” ХК-ийг түшиглэн байгуулсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг үйлдвэр энэ жил 5000 тн сайжруулсан түлшийг айл өрх, аж ахуй нэгжийн хэрэглээнд туршилтаар нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Харин цаашид борлуулалтын албан ёсны цэгийг аймгийн төвд байгуулна гэдгийг албаныхан хэлж байв.

Түлшний орцонд кокс, нүүрс, байгалийн барьцалдуулагч цавуу орсон бөгөөд энгийн нүүрснээс 60 хувиар илүү илчлэгтэй тул утаа бага гаргаж, дулаанаа удаан хугацаанд хадгална хэмээн үзэж байна.