2024-05-07

Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгав

Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулж, аймгийн Засаг даргын 2020 оны А/384 дүгээр захирамжаар “Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгалаа.

Энэхүү захирамжаар хязгаарлалтын дэглэмийн хугацаанд төрийн байгууллага, улсын болон орон нутгийн өмчит байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэдээс нийтийг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахад эрүүл ахуй, аюулгүй байдлыг чанд баримтлан ажиллахыг үүрэг болгов.

Архи, согтууруулах ундаа худалдах цагийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд 09.00-22.00 цаг байхаар зөвшөөрлөө.

Эх сурвалж: Uvurkhangai.mn