2024-05-08

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮД КОВИД-19 ДЭГЛЭМИЙГ БАРИМТАЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 31 ерөнхий боловсролын сургуульд 22 мянга гаруй сурагч, 42 цэцэрлэгт 3-5 насны 6 мянга гаруй бяцхан хүүхдүүд эрдмийн их аянд шамдан суралцах юм.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн тавдугаар сургууль, СӨБ-ын нэгдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа болон цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл байдалтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Батжаргал танилцлаа.

Тавдугаар сургуулийн хувьд өглөөний ээлжийн буюу 1-5 дугаар ангийн нийт 170-180 хүүхэд суралцаж байна. Харин өдрийн ээлж буюу 6-12 дугаар ангийн нийт 160-188 хүүхэд суралцахаар төлөвлөж анги танхимыг бэлтгэсэн байна.

Багш ажилчид анги танхимын цэвэрлэгээ агаар сэлгэлт зэргийг 2 цаг тутамд хийж гүйцэтгэх юм. Цэцэрлэг болон сургуулийн сурагчид маск зүүж, гараа ариутган, хувийн ариун цэврийг чанд сахин хичээлдээ хүрэлцэн ирэхийг сануулж байна.