2024-05-05

Нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу учир малчдын отор нүүдэл үргэлжилсээр байна

Өвөрхангай аймгийн газар нутгийн 70 гаруй хувь нь гандуу байгаа учир малчдын дунд отор нүүдэл үргэлжилсээр байна.

Одоогоор өөрийн болон бусад найман аймгийн 40-өөд суманд 507 малчин өрх 287.3 мянган малыг оторлуулж явна. Цаашид отор нүүдэл нэмэгдэж, холын аймгуудад нэг сая гаруй малыг оторлуулах төлөвтэй байгаа юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, отроор явах малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргах, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломж бүхий аймгуудтай уулзалт хийж, үнэ өртөг, тоо ширхэгийг тохиролцох, зах зээлд мал, мах борлуулах боломж, судалгааг гаргаж малчдад мэдээлэх зэрэг олон асуудлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагатай санал солилцов.

Малчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малаа их хэмжээгээр борлуулах хүсэлтэй байгаа ба нийт 1.510.152 толгой мал борлуулах урьдчилсан дүн гарчээ. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 онд 16398 малчин өрх 5.6 сая мал маллаж, 1394.2 мянган төл бойжуулжээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ИТХ-ын цахим хуудас