2024-05-02

Өвөрхангай аймагт хаваржилт хүндэрч байна

Аймгийн хэмжээнд хаваржилтын байдал тийм ч таатай бус байна. Нийт нутгаар шороон шуургатай, хур тунадас ороогүй, ногоо гараагүй байгаа учраас мал их муудаж байна. Мал тэжээлээс гараагүй, малчдад өвс тэжээл хэрэгтэй хэвээр байна.

Хөдөө аж ахуйн салбарын зарим асуудлуудаар ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираас тодрууллаа.

Аймгийн хэмжээнд хаваржилт тааруу, нийт малын 0,7 хувь буЮу 40гаруй мянган мал хорогдсон байна. Манай аймгийн гурван ААН Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн. Энэ долоо хоногтоо шийдвэрлэгдэж ноолуур авч эхэлнэ.

Posted by Uvurkhangai Live News on Tuesday, April 28, 2020