2024-05-06

Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хувиарлан баталлаа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж үндсэн 4 асуудал хэлэлцлээ.

Хурлаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хувиарлан батлав.

Өвөрхангай аймаг нийт 115.397 хүн амтай бөгөөд үүнээс сонгуулийн насны иргэд 75.606 байна. Хүн амын тоотой харьцуулан, сонгуулийн тухай хуульд баг бүр нэг тойрогтой байхаар заасны дагуу нийт 39 тойрогт 41 мандаттай байхаар баталсан юм.