2024-05-02

Арвайхээр, Тарагт сумын хилийн цэсэд өөрчлөлт орууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлав. Ингэснээр Арвайхээр сумын газар нутгийн хэмжээ 4907 га байсныг 5737.91 га-аар нэмэгдүүлж, 10642.66 га болов. Арвайхээр хотын хүн ам жилээс жилд нэмэгдэж, 40 мянгад хүрээд байгаа учир газар нутгийн хэмжээг нэмж, бүтээн байгуулалтын хил хязгаарыг өргөжүүлэх шаардлага тулгараад байсныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уламжилсны дагуу ийнхүү шийдэгдээд байна.

Өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумдын хилийг цэсэд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг эцэслэн баталж газар нутгийн хэмжээ 4907 га байсныг 5737,91 га-аар нэмэгдүүлж, 10642,66 га болов.

Posted by Uvurkhangai Live News on Thursday, April 16, 2020