2024-04-28

Төрийн албаны тээврийн хэрэгслийн улсын дугаар цэнхэр өнгөтэй болно

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгохоор шийдвэрлэсэн. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнгээс Автотээврийн газрын удирдлагад төрийн албаны тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 23 мянга 600 гаруй автомашин бүртгэлтэй байгаагаас 100 гаруй машиныг төрийн албанд ашиглаж байна.

Цэнхэр өнгийн улсын дугаартай машинаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, баар ресторан, дэлгүүр хэсэх зэргээр хувийн ажлаа амжуулсан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох юм.