2024-04-28

Өвөрхангай аймагт Боксийн холбоо байгуулах санал солилцлоо

МУГТ Э.Цэндбаатар, “ХИХ” ХХК-ийн захирал Д.Батхуяг нар Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбаттай уулзаж боксийн холбоо байгуулах талаар санал солилцлоо. Боксийн холбоог байгуулснаар хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ болон бие бялдрыг өв тэгш хослуулан хөгжүүлэх, шантрашгүй дайчин зан чанарыг төлөвшүүлэх, бие хамгаалах урлагт суралцах ач холбогдолтой юм.