2024-04-28

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДИЙЛЭНХ НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ БАЙЛАА

Аймгийн хэлтэс агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан боллоо. Хурлын эхэнд ТҮНТ-ийн 7032-1111 дугаарын утсаар иргэдээс ирсэн гомдол мэдээллийг сонсож, хэлэлцлээ. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд 52 асуудлаар 85 иргэн хандаж, 2100 иргэн төрийн үйлчилгээг авсан байна.

Тодруулбал, БШУГ, БОЭТ, ГХБХБГ, Мал эмнэлгийн газар, ХХҮГ, Цагдаагийн газар, ЭБЦТС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар, ЭМГ зэрэг газруудтай холбоотой иргэдийн санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн гомдол мэдээллийн дийлэнхийг төрийн албан хаагчдийн харилцаа хандлага, ёс зүйн байдал эзэлж байгаа юм. Түүнчлэн боловсролын байгууллагууд эцэг эхээс мөнгө хурааж буй асуудал, орон сууцны халаалттай холбоотой асуудал дийлэнх хувийг  эзэлсэн байна. Боловсролын салбарын мөнгө хураах асуудлыг  яаралтай таслан зогсоох талаар арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад үүрэг болголоо.