2024-04-29

“ТА-ТАТГАЛЗ” НӨЛӨӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө зохион байгуулж байсан “Намайг алгас” нөлөөллийн арга хэмжээний үргэлжлэл “Та-Татгалз” ерөнхий арга хэмжээг энэ сарын 18-аас эхлэн 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

 2023 оны эхний найман сард 25 мянга 392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3 мянга 289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 616 буюу 15,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 3289  гэмт хэргийн 1411 буюу 42.9 нийслэлд, 1878 буюу 57.1 хувь нь орон нутагт, өмнөх оны мөн үед 3905 гэмт хэргийн 1816 буюу 46.5 хувь ь нийслэлд, 2089 буюу 53.5 хувь нь орон нутагт тус тус үйлдэгдэж байсан дүн мэдээ гарсан байна.