2024-04-29

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УРД БҮСИЙН АЙМГУУДЫН “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах удирдамжийн дагуу урд бүсийн аймгуудын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн цагдаагийн газрын нийт 84 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм. Үүнээс тэргүү байранд Д.Батзаяа ахлагчтай Баянхонгор аймгийн цагдаагийн газрын баг тамирчид, дэд байранд Д.Ганзориг ахлагчтай Дундговь аймгийн цагдаагийн газрын баг тамирчид, шилдэг довтлогчоор Баянхонгор аймгийн цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч тамирчин З.Гантулга, шилдэг хаалгачаар Дундговь аймгийн цагдаагийн газрын тамирчин, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.