2024-04-28

УИХ-ЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТАЛСАН ЗАРИМ ХУУЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-д УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Боловсролын багц хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын талаар танилцуулж, мэдээлэл өгөв.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв” нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой  Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, бие даасан 23 хууль, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай 140 хууль, Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах найман хууль, Хууль хүчингүй болсонд тооцох тухай 27 хууль, Улсын Их Хурлын 66 тогтоол зэрэг нийт 264 хууль, тогтоомжийг баталсан байна.