2024-04-29

Гардийн мялаалга наадамд Улсын начин Б.Лхагвадорж түрүүллээ

Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдаж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, Улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, ‘Мөнхийн үсэг” ХХК-ийн бөх, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгийн дөрөвт шалгарлаа.