2024-04-28

Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадам боллоо

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд 512 хүчтэнээс 8 даван үзүүрлэж, Монгол улсын Гарди цол хүртэн Өвөрхангай нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн Ц.Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа.

Монгол Улсын Гарьд Цэдэнсодномын Бямба-Отгоны цолыг Өвөрхангай аймаг,  “Өв Гарден” ХХК-иас хоёр өрөө шинэ байраар, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Өвөрхангай аймгаас төрөн гарсан нэр бүхий бизнесмэнүүд хамтран Тоёото Ланд круйзер-300 маркийн авто машинаар мялаав.

Мөн “Нутгийн буян” группээс Улаанбаатар хотод дөрвөн өрөө байр, төрөлх Төгрөг сумын Нутгийн зөвлөл, ЗДТГ, Арвайхээр сумын Нутгийн зөвлөлөөс иж бүрэн мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар бүхий хос шарга морийг тус тус бэлэглэлээ.

Дашрамд сонирхуулахад, Тэрбээр Өвөрхангай аймгийн 92 жилийн түүхэн дэх хоёр дахь Гарди Монгол улсын 13 дахь Гарди болж байна. Мөн түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан 77 жилийн дараа улсын цолтон бөх төрүүлж байгаа юм. 1945 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бага хэмээх Түндэвдаваагийн Самдан тав даван шөвгөрч Улсын начин цол хүртэж байсан бол 1938 оны улсын баяр наадамд түүний төрсөн ах Т.Самдан зургаа давж Улсын начин цол хүртэж байжээ.