2024-05-03

Үндэсний сурын харваанд нийт 112 харваач цэц мэргэнээ сорилоо

Ардын хувьсгалын 102, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баярын үндэсний сурын харваанд насанд хүрэгчдийн төрөлд эрэгтэй 44, эмэгтэй 36 харваач, өсвөрийн харваанд 32 харваач оролцлоо.

Үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:

  • Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Өвөрхангай аймгийн Үндэсний сурын холбооны харваач, Спортын дэд мастер М.Мандахбаяр тэргүүлж,
  • Баруунбаян-Улаан сумын уугуул, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, Мөнх-Учрал Транс ХХК-ийн харваач, Спортын мастер М.Мөнхбаатар дэд байранд,
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Өвөрхангай үндэсний сурын холбооны харваач, аймгийн мэргэн, Спортын мастер А.Төртогтох гутгаар байранд тус тус шалгарлаа.

Үндэсний сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд:

  • Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Их ӨВ клубын харваач, аймгийн гарамгай мэргэн А.Пүрэвжав
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “Итгэлт өргөө” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн Г.Болормаа нар эхний хоёр байрыг эзэлж,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, Өвөрхангай үндэсний сурын холбооны харваач, аймгийн гарамгай мэргэн Х.Буянцэцэг гуравт шалгарав. 

Өсвөрийн харвааны эрэгтэйчүүдийн төрөлд:

  •  Арвайхээр сумын харваач Н.Өлзийхишиг
  • Уянга сумын харьяат Г.Мөнх-Очир,
  • Арвайхээр сумын харваач Ж.Жавхлант-Идэр,
  • Уянга сумын харьяат Г.Сэр-Од,
  • Уянга сумын харваач Г.Дөлгөөнжаргал нар эхний таван байрыг эзлэв.

Эмэгтэйчүүдийн төрөлд:

  • Уянга сумын харваач Г.Цэцэгмаа 24 онож тэргүүллээ.
  • Бат-Өлзий сумын харьяат Я.Хонгорзул,
  • Уянга сумын харьяат Л.Болорчулуун,
  • Уянга сумын харьяат Д.Энхмаа,
  • Арвайхээр сумын харваач Ц.Ариунтуяа нар эхний таван байрыг тус тус эзэллээ.