2024-05-03

Стратегийн команд штабын сургууль зохион байгуулагдлаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулж буй Стратегийн команд штабын сургууль Өвөрхангай аймагт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршиж буй Улаанбаатар хот болон зарим аймгуудад өргөн хэмжээний газар хөдлөлт болж, улсын хэмжээнд онц байдал зарлан бүх аймгууд хариу арга хэмжээг авах,  хохирол багатайгаар даван туулах цагийн байдлаар дадлага, сургуулилтыг зохион  байгуулж, чадавхжуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд аймаг, сумын Онцгой комисс, мэргэжлийн албадын 300 гаруй хүн оролцож байна.