2024-04-26

Хууль тогтоомж сурталчилах төв байгуулна

УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилтыг тусгагдсан. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас Өвөрхангай ИТХ-ын дарга О.Пүрэвдоржтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-аас “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран Хууль тогтоомжийг сурталчлах төв байгуулахаар 40 орчим сая төгрөгөөр тохижуулж, тоног төхөөрөмжийг суурилуулж байна.

Хууль тогтоомж сурталчлах төв байгуулснаар УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоол, орон нутгаас гарч буй тогтоол, шийдвэрүүдийг сурталчилж, иргэдийг мэдээллээр хангах боломж бүрдэх аж.