2024-03-19

Амьсгалын замын халдварт өвчлөл ихсэх хандлагатай байна

2023 оны эхний долоо хоногт аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл идэвхжлийн түвшинд байна. Амбулаторийн нийт үзлэгийн 8 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос ихэссэн үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 86.7 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагаас тэдгээрийн дийлэнхийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Амьсгалын замын халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх 7 хоногоос хоёр дахин ихэсжээ.

Иймээс иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж, олон нийтийн газраар явалгүй гэртээ байж, дархлаагаа тогтмол дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.