2024-04-18

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлыг 91 хувьтай дүгнэлээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар 2022 оны “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцлээ.

Зорилтот жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 320 мянган мод, бут тарьсан байна. Нийт тарьсан модны 36 мянгыг айл өрх, 70 мянга орчмыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьж, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 140 мянга, ойжуулалт, хамгаалалтын ойн зурваст 74 мянган ширхэг мод бут тарьжээ.

Уг ажилд нийт 492 аж ахуйн нэгж, байгууллага, 16428 иргэн оролцож, тарьсан модны амьдралтын хувь дунджаар 80 хувьтай ургаж байгаа юм. Мөн орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийснийг Зорилтот жилийн ажлын хорооны дарга И.Доржсүрэн танилцууллаа.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жилийн ажлын биелэлтийг 91 хувьтай, зорилтот түвшиндээ хүрсэн гэж дүгнэлээ. 

https://www.facebook.com/www.uvlive.mn/videos/692630158888957