2024-03-29

2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд 200 гаруй саналыг тусгажээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар Өвөрхангай аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн 91 хувьтай хэрэгжсэн, зорилтот түвшиндээ хүрсэн хэмээн дүгнэлээ.

Мөн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг таван бодлогын хүрээнд 42 зорилт, 107 арга хэмжээтэй баталж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд сум, хэлтэс, агентлагуудаас ирүүлсэн 200 гаруй санал хүсэлтийг тусгасан байна. 

https://www.facebook.com/www.uvlive.mn/videos/425871439607421