2024-04-19

АХМАДЫН БАЯРЫГ АХМАДАА СОНСОЁ УРИАН ДОР ТЭМДЭГЛЭВ

Олон улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын 30 дахь өдрийн баярыг аймгийн ахмадын хорооноос “Ахмадаа сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Ахмадын баярын хурлаар ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсон, бүтээлч ахмадуудыг тодруулан шагнаж урамшууллаа. Тодруулбал, Тэргүүний урлаач, эко орчин бүрдүүлэгч, шилдэг үйлдвэрлэгч, шилдэг тамирчин, шилдэг өв тээгч, шилдэг удирдагч, шилдэг бизнесмэн, шилдэг соён гэгээрүүлэгч, тэргүүний тариаланч зэрэг 13 төрлөөр 17 ахмадыг шалгарууллаа.

Дамшард дурьдахад Өвөрхангай аймаг нийт 15 мянга гаруй ахмад настантай юм.