2024-04-24

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 700 ГАРУЙ ӨРХ ОТОРТ ЯВНА

Аймгийн хэмжээнд энэ намар 5.6 сая мал намаржиж байна. Иргэдийн хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэсэн тоон судалгаа гарсан байна.

Энэ жил зуншлага тааруу байсан сумдын 700 гаруй өрх 500 мянган малтайгаар бусад аймгийн нутаг дэвсгэрт өвөлжиж хаваржих юм.