2024-03-29

НАМРЫН БАЯРААР 70 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГДСЭН БАЙНА

Аймгийн ХХААГ, ХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвөрхангайн түншлэл намрын баяр” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Энэ жилийн үзэсгээлн худалдаанд Өвөрхангай аймгийн 19 сумаас гадна Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Өмнөговь аймгийн 12 хоршоо, 15 аж ахуй нэгж 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож тав хоногийн хугацаанд 70 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Түүнчлэн жилийн үзэсгэлэн худалдаагаар шилдэгүүдийг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жилийн Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг хамт олноор Арвайхээр сумын “Ариун дөлгөөн” хоршоо, Идэвхтэй оролцогч тариаланчаар Хайрхандулаан сумын тариаланч Ц.Хоролдавга, Хамгийн их талбайд хүнсний ногоо тариалсан тариаланчаар Тарагт сумын тариаланч Ч.Чинзориг, Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Сант сумын иргэн Ш.Чимгээ, Сур суран эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн урлаачаар Хайрхандулаан сумын иргэн М.Буяндолгор нарыг шалгарууллаа.