2024-04-25

Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах санамж бичиг байгуулав

Аймгийн Засаг дарга А.Ишдорж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай ортын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар санал солилцож, санамж бичгийг байгуулаад байна.

Говийн сумдад зуншлага тааруу, намар эрт хүйт орж байгаагаас шалтгаалж малчид отор нүүдлээр явах нь ихэсч байна. Манай аймгийн 10 гаруй сумын 700 гаруй малчин өрхийн 400 мянга орчим мал бусад аймгуудад оторлох судалгаа гараад байгаа юм. Тиймээс Дундговь аймгийн нутагт отроор өвөлжиж хаваржих малчдыг бүх боломжоор дэмжиж ажиллах хүсэлтийг тавьж санамж бичгийг байгуулаад байгаа юм.

Дундговь аймгийн Засан даргын хувьд хүсэлтийг хүлээн авч отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.