2024-04-20

Д.Лүндээжанцангийн нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуудагдаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга асан, Гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит хангай болон говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын “Багийн аварга шалгаруулах тэмцээн” манай аймагт зохион байгуулагдаж байна. Оюуын спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнд долоон аймгийн 13 багийн 182 өсвөрийн өсвөрийн шатарчид оролцож байгаа юм.

Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тэмцээнийг “Шихихутаг” их сургууль, аймгийн ЗДТГ, Шатрын холбоо, Политехникийн коллеж, ГХБХБГ хамтран зохион байгуулж байна.