2024-03-29

7032-1111 дугаарт өнгөрөгч өдрүүдэд 41 иргэн 31 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ

Мягмар гараг бүр хуралддаг хэлтэс агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан хуралдаж, мэдээлэл шуурхай удирдлагийн төвд ирүүлсэн иргэдийн санал гомдолтой танилцлаа. Мэдээлэл шуурхай удирдлагийн төвөөр өмнөх долоо хоногт 1224 иргэн үйлчлүүлсэн бол 41 иргэн 31 асуудлаар санал, гомдолоо илэрхийлсэн байна.

Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Боловсрол шинжлэх ухааны газар, Арвайхээр сумыг ЗДТГ-тай холбоотой гомдлууд дийлэнх хувийг эзэлж байгааг мэдээлэв.

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн “Иргэдийн санал гомдолтой холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцож эргэн мэдээлж байх”-ыг үүрэг болголоо.