2024-04-27

Эхний 8 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1512 зөрчил бүртгэгджээ

Энэ оны эхний найман сарын байдлаар аймгийн хэмжээнд 45880 зөрчил Цагдаагийн газарт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 80,6 хувиар өссөн үзүүлттэй байна. Нийт бүртгэгдсэн зөрчлөөс Хөдөлгөөний аюулгүй байдлын журам буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1512 зөрчил бүртгэгджээ.

Иймээс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас “Жолооч танд зөвлөе” нэгдсэн хяналт шалгалтыг Арвайхээр сумын 30 цэгт зохион байгуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Жолооч нарын нийтлэг гаргаж байгаа зөрчил нь Хамгаалах бүс малгай хэрэглээгүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхгүй байх зөрчил нийт зөрчлийн 80 гаруй хувийг эзэлдэг тухай албаныхан мэдээлж байгаа юм.